Home | Information | Tournament Gallery | IGF | Contact me Lesson Yahoo group

Monday, March 23, 2009

Монголын го-гийн холбоонд 1 спортын мастер 2 дэд мастер төрлөө

Өнөөдөр Ц.Сансар(4дан) спортын мастер Ц.Оюутбилэг(3дан),Р.Тунгалаг(3дан) дэд мастер болж Монголын Го-гийн холбооны анхны мастерүүд боллоо.Хэдийгээр Го-гийн хувьд дан гэсэн цол хэргэм авдаг боловч дотооддоо мастер цол авя эхэлж байна.
Дан-гийн хувьд нийт 1 ээс 9 дан гэж байдаг ба маш өндөр шалгуураар дан олгодог ба 9 дан нь хамгийн том цол тиймээс дан мастер гэсэн цолийг харьцуулах боломжгүй тул доорх болзлийг хангвал мастер цол авч болох юм байна.

Олон улсын хэмжээны мастер
1.1 Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний тавд багтвал.
1.2 Олон улсын тэмцээнд 3 удаа тэргүүн байранд шалгарвал.
1.3 Олон улсын зэрэглэлын мэргэжлын 4-р дан дээш мэргэжлийн цол хүртвэл.
Спортын мастер
2.1 Сонирхогчдын дэлхий аварга шалгаруулах тэмцээнд 6-10 байранд шалгарвал.
2.2 Монголын Го-гийн холбооны Рейтинг тооцох тэмцээнд түрүүлсэн тамирчин Монгол улсын аварга цол хүртвэл.
2.3 Монголын Го-гийн аварга шалгаруулах тэмцээнд,Лигийн А зэрэглэлийн тэмцээнд,Нэрэмжит тэмцээн зэрэг рэйтинг тооцох тэмцээнүүдэд тогтмол оролцон рэйтингээ 2050-д хүргэвэл.
Спортын дэд мастер
3.1 Рэйтинг 1800-д хүрсэн тамирчин Монголын Го-гийн холбооны аварга шалгаруулах тэмцээн болон бусад бусад рэйтинг тооцох тэмцээнд 2 удаа түрүүлбэл.
3.2 Рэйтинг 1950-д хүрсэн тамирчин рейтинг тооцох тэмцээнд 40-өөс дээш тоглосон байвал.
3.3 Рэйтинг 1850-д хүрсэн тамирчин рейтинг тооцох тэмцээнд 3-аас дээш удаа 2-3 байранд шалгарсан байвал.





уншсан: counter

No comments:

Post a Comment

: