Saturday, December 27, 2008
Го даам Монголд
Эрьт цагт монголчуудын тоглодог байсан мигман хэмээх хөлөгт тоглоом бол энэхүү го даам мөн юм.1998 онд Японы Кобэ хотын иргэн Итано Ясүши Монголд жуулчлан ирж,ахмад дипломат Д.Жаргалсайхан ,С.Мөөмөө нартай уулзан,Монголд го даам хөгжүүлэх талаар ярилцжээ.Ингээд Д.Жаргалсайхан,С.Мөөмөө нар эдүгээ Ерөнхийлөгчийн тамгийн газарын албаны даргаар ажиллаж байгаа Д.Цэнджавын хамтаар "Монголын Го-гийн Холбоо" үүсгэн байгуулсан байна.Монголын Го-ийн холбоо төрийн бус байгуулгийн гэрчилгээг 2000 оны 3-р сард авч,албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Д.Цэнджав анхны тэргүүнээр нь ажиллаж эхэлжээ.Тэр үеэс дээрх Итано Ясүши гуай болон Олон улсын Го-гийн ажилтан Морита Сүмио нар Монголд го-г хөгжүүлэх талаар зүйл бүрээр тусалсан билээ.Мөн түүнчлэн Японы ЭСЯ -ны зөвлөх КиКүчи Минорү Монголын го даамчин хүүхдүүдэд нэг жилийн турш хичээл зааж байжээ.2000 оны зун Монгол Японы соёлын мянганы арга хэмжээний хүрээнд Япон сангийн шугамаар Японы мэргэжлийн го-гийн 9-р дантай Мияазава,5-р дантай Танпэй нарын мэргэжлийн го даамчид Монголд хүрэлцэн ирж,Монголын өсвөрийн го даамчдад зориулсан сургалт зохион байгуулсан билээ.2002 оноос эхлэн Д.Төмөрбаатар монголын го-гийн холбооны тэргүүнээр ажиллаж эхэлсэн ба 2003 оны 4-р сараас Японы ЖАЙКА байгууллагын шугмаар өндөр зэрэглэлийн багш Акэта Кацүюки хүрэлцэн ирж,2 жилийн хугацаатайгаар Монголын го даамчдад зориулсан сургалт эрчимтэй явуулж байжээ.Монголын го гийн холбоо 2003 онд ОЛон улсын го гийн холбооны 65 дахь гишүүнээр элсэж,2004 оноос эхлэн дэлхийн сонирхогчдын го-гийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоор иржээ.2003 оноос Оросын Го-гийн Холбоотой,2004 оноос Тайландын го-гийн холбоотой харилцаа тогтоосон байна.Анхны олон улсын тэмцээнд Монголоос Ц.Золжаргал 2004 оны 4-р сард Тайландад болсон Тоёота дэнсо компаний цомын төлөө тэмцээнд анх оролцсон байна.Монголын го даамчид олог улсын тэмцээнд тоглохдоо шинээр хөгжсөн улс гэхэд ур чадварын хувьд өндөр төвшинд тоглож байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг инэд татсаар байна.Энэ нь Монголын го-гийн холбооны гадаад харилцаанд чухал нөлөө үзүүлж байна.
уншсан:
Subscribe to:
Post Comments (Atom)
:
No comments:
Post a Comment