Home | Information | Tournament Gallery | IGF | Contact me Lesson Yahoo group

Sunday, December 28, 2008

Hikaru no go

Энэ хүүхэлдэйн кино нь го даамчин хүүхдийн тухай гардаг ба энэ хүүхэлдэй гарснаас хойш япон төдийгүй дэлхийн олон улсын хүүхэд,залуучууд го даам тоглож эхэлсэн байна.Энэ хүүхэлдэйн киног үзснээр го даамны талаар маш ихийг мэдэж авах болно.Тэхлээр энэ хүүхэлдэйн киноны бүх ангийг эндээс
татаж аваарай. read more...

Saturday, December 27, 2008

Го даам Монголд

Эрьт цагт монголчуудын тоглодог байсан мигман хэмээх хөлөгт тоглоом бол энэхүү го даам мөн юм.1998 онд Японы Кобэ хотын иргэн Итано Ясүши Монголд жуулчлан ирж,ахмад дипломат Д.Жаргалсайхан ,С.Мөөмөө нартай уулзан,Монголд го даам хөгжүүлэх талаар ярилцжээ.Ингээд Д.Жаргалсайхан,С.Мөөмөө нар эдүгээ Ерөнхийлөгчийн тамгийн газарын албаны даргаар ажиллаж байгаа Д.Цэнджавын хамтаар "Монголын Го-гийн Холбоо" үүсгэн байгуулсан байна.Монголын Го-ийн холбоо төрийн бус байгуулгийн гэрчилгээг 2000 оны 3-р сард авч,албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Д.Цэнджав анхны тэргүүнээр нь ажиллаж эхэлжээ.Тэр үеэс дээрх Итано Ясүши гуай болон Олон улсын Го-гийн ажилтан Морита Сүмио нар Монголд го-г хөгжүүлэх талаар зүйл бүрээр тусалсан билээ.Мөн түүнчлэн Японы ЭСЯ -ны зөвлөх КиКүчи Минорү Монголын го даамчин хүүхдүүдэд нэг жилийн турш хичээл зааж байжээ.2000 оны зун Монгол Японы соёлын мянганы арга хэмжээний хүрээнд Япон сангийн шугамаар Японы мэргэжлийн го-гийн 9-р дантай Мияазава,5-р дантай Танпэй нарын мэргэжлийн го даамчид Монголд хүрэлцэн ирж,Монголын өсвөрийн го даамчдад зориулсан сургалт зохион байгуулсан билээ.2002 оноос эхлэн Д.Төмөрбаатар монголын го-гийн холбооны тэргүүнээр ажиллаж эхэлсэн ба 2003 оны 4-р сараас Японы ЖАЙКА байгууллагын шугмаар өндөр зэрэглэлийн багш Акэта Кацүюки хүрэлцэн ирж,2 жилийн хугацаатайгаар Монголын го даамчдад зориулсан сургалт эрчимтэй явуулж байжээ.Монголын го гийн холбоо 2003 онд ОЛон улсын го гийн холбооны 65 дахь гишүүнээр элсэж,2004 оноос эхлэн дэлхийн сонирхогчдын го-гийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоор иржээ.2003 оноос Оросын Го-гийн Холбоотой,2004 оноос Тайландын го-гийн холбоотой харилцаа тогтоосон байна.Анхны олон улсын тэмцээнд Монголоос Ц.Золжаргал 2004 оны 4-р сард Тайландад болсон Тоёота дэнсо компаний цомын төлөө тэмцээнд анх оролцсон байна.Монголын го даамчид олог улсын тэмцээнд тоглохдоо шинээр хөгжсөн улс гэхэд ур чадварын хувьд өндөр төвшинд тоглож байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг инэд татсаар байна.Энэ нь Монголын го-гийн холбооны гадаад харилцаанд чухал нөлөө үзүүлж байна. read more...

Wednesday, December 10, 2008

Go tournament

Дэлхий дахинд го даамны маш олон тэмцээн болдог,мэдээж эдгээр тэмцээнүүдын гол дэлхий дахины анхаарлын төвд болдог тэмцээнүүд нь Japan,Korea,China,Taiwan гэх дэлхийд го даамаараа тэргүүлдэг 4 улсад болдог,Тэхлээр эдгээр тэмцээнүүдыг танилцуулъя,

Японы дотоодын тэмцээн

Хятадын дотоодын тэмцээн

  • Mingren RMB 50,000 (Big Title)
  • Tianyuan RMB 50,000 (Big Title)
  • CCTV Cup (Big Title)
  • Xinren Wang (new pros)
  • NEC Cup China RMB 200,000
  • Ahan Tongshan Cup (Chinese Agon Cup) (rapid) - about 15,000 Yuan
  • Liguang Cup (Ricoh Cup) 80, 000 Yuan - about $10, 000 (mainly invitational)
  • Yongda Cup?
  • Chang-ki Cup 400,000 Yuan
  • Quzhou-Lanke Cup 500,000 Yuan
  • Xinan Wang (West-South King)
  • China Weiqi League (Jinli Cup)
  • Female Mingren (ladies only)
  • Jiangqiao Cup (aka Xianye Cup) (ladies only) RMB 100,000

  • Солонгосын дотоодын тэмцээн

    Taiwanese дотоодын тэмцээн

    Олон улсын тэмцээн

    (2005 9 сарын байдлаар )

    read more...

    What is pro gamer?


    Дэлхийд одоогоор 80 улсын 60 сая хүн го даамйг тоглож байгаа бөгөөд мэргэжлийн болон сонирхогч гэж 2 төрлөөр хөгжиж байна.ГО гийн тамирчид нь Хятад,Солонгос,Япон улсуудын мэргэжийн го гийн холбоодуудаас мэргэжлийн тамирчин гэсэн нэр хүндтэй цол хэргэмийг авдаг байна.Ихэнх го гийн мэргэжлийн тамирчид зөвхөн го тоглож амьдардаг .Гэвч цөөн тооны топ тамирчид л зөвхөн тэмцээнд оролцон мөнгө маш их олдог.Олон тооны мэргэжлийн тамирчид сонирхогчийн тамирчидад хичээн заана мөнгө олдог.Дэлхийд одоогоор хэдхэн зуухан мэргэжлийн тамирчид байдаг боловч сонирхогчийн хэдэн сая тамирчид мэргэжлийн болхийн төлөө го даамаар хичээллэж байна.

    Хэрхэн мэргэжлийн тамирчин болох вэ?
    Японд мэргэжлийн болхийн тулд эхлээд insei болох хэрэгтэй болдог ба жил бр авдаг insei нарийн тэмцээнд оролцон эхний байруудад орвол мэргэжлийн болдог байна.Энэ нь мэдээж маш хэцүү ба маш олон шалгууруудыг давж байж энэ тэмцээнд ордог.Японд жилд 5 гаруй insei нар л мэргэжлийн тамирчид болдог.Мэдээж жил болгон эмэгтэй insei нар мэргэжлийн болдог боловч цөөн тоон л болж чаддаг.Гэхдээ бас өөр нэг боломж нь шалгуурт тэнцэж чадаагүй ч тогтмол сайн тогловол мэргэжлийн тамирчин болж болдог байна.Хэрэв 3 жил дарааллан final-д үлдвэл мэргэжлийн тамирчин болдог.


    read more...
    :